УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр зарим гишүүнээс Соёлын сайдын багц дахь өсвөр үеийнхэн соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арьс шир боловсруулах үйлдвэр рүү шилжүүлэх санал гаргав.