CU MONGOL

Франчайз болох давуу талууд

Таныг монголын хамгийн хурдан өсөж буй франчайз бизнест нэгдэхийг урьж байна.

Франчайз болох давуу талууд

Бүтээгдэхүүний ялгарал бүхий нийлүүлэлтийн сүлжээ

Бид олон улсын стандарт шаардлага хангасан нийлүүлэлтийн сүлжээгээ ашиглан эрүүл, аюулгүй түүхий эдийг сонгон авч шинэ амт, шинэлэг сонголтуудыг үргэлж хөгжүүлэн гаргасаар байдаг. Эдгээр бүтээгдэхүүн танд өрсөлдөөний онцгой давуу талыг авчрах болно.

Түгээлтийн дэд бүтэц

Бид дотоодын 400 гаруй нийлүүлэгчдийн бүтээгдэхүүнийг нэгдсэн агуулахдаа төвлөрүүлэн нийлүүлдэг. Ингэснээр та эдгээр компани тус бүртэй холбогдож захиалга өгөх, хүлээн авах шаардлагагүй болж, хэмнэсэн цаг, анхаарлаа 100% бизнесийн давуу талаа бэхжүүлэхэд зориулах боломжтой.

Дэлхийн конвиниенст тохирсон пос систем

Жижиглэн худалдааны үйл ажиллагаанд тусгайлан зориулагдсан дэлхийн түвшний ПОС-ын системийн тусламжтай та үйлчлүүлэгч бүртээ түргэн шуурхай үйлчлэх боломжтой. Мөн тэмдэглэлт баярын өдрүүдээр тусгай хямдрал урамшуулал зарлах, сонирхолтой багцуудыг системдээ оруулан тэр дор нь үр шимээ хүртэнэ.

Бизнесийн чиглүүлэг, зөвлөгөө

Та өмнө нь бизнес удирдаж байсан туршлагагүй гэж санаа зовох хэрэггүй. Бид Солонгос Улсад конвиниенс сүлжээ дэлгүүр ажиллуулсан 30 гаруй жилийн туршлага, Монгол Улсад ажилласан 5 жилийн туршлага дээрээ үндэслэн таны бизнесийг зөв чиглүүлэх, дэлгүүрээ зөв удирдан ажиллуулахад чухал шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, сургалтыг үзүүлэх болно.

Нэгдсэн маркетингийн идэвхижүүлэлт

Бид сар бүр сүлжээний бүх дэлгүүрийг хамруулан сонирхолтой урамшуулалт хөтөлбөрийг нэгдсэн байдлаар зохион байгуулж, үйлчлүүлэгчийн урсгалыг таны дэлгүүр лүү чиглүүлдэг. Мөн таны дэлгүүрийг тогтмол сонгон үйлчлүүлж буй хэрэглэгч бүрийг урамшуулах cu аппыг хөгжүүлэн ажиллуулж, технологи дээр суурилсан сонирхолтой урамшууллыг давхар зохион байгуулдаг.

Технологит суурилсан үйлчилгээ

Ая тухтай дэлгүүр нь зөвхөн бүтээгдэхүүн худалдаалдаг цэг биш, харин хүмүүсийн цаг заваа хэмнэж, амьдралаа хялбарчлах бүх төрлийн үйлчилгээний нэгдсэн цэг юм. Тийм ч учраас бид үйлчлүүлэгчийн цагийг хэмнэсэн төрөл бүрийн үйлчилгээг технологи, түншлэлийн тусламжтай нэвтрүүлж, таны дэлгүүрийг зорих шинэ шалтгаануудыг бий болгох болно.