CU брэндийн мастер франчайз эзэмшигч Премиум Нэксус ХК нь дэлхийн конвиниенс сүлжээ дэлгүүрийн бизнесийн шилдэг туршлага, стандарт, нөү-хауг Монголд нэвтрүүлж, уламжлалт найман нэрийн хүнсний дэлгүүрийн үйлчилгээг шинэ түвшинд гаргаж, хэрэглэгчдэд олон улсын стандартад нийцсэн цэвэр, цэмцгэр, тохилог орчинд өөрт хэрэгцээт бүтээгдэхүүнийг сонгон үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг зорин ажилладаг.