
Говьсүмбэр аймгийн Сүмбэр суман дахь анхны CU франчайз салбар үүд хаалгаа нээлээ!
CU конвиниенс дэлгүүр нь хэрэглэгчдэдээ улам ойртож, хөдөө орон нутгийн иргэд болон хот хооронд зорчигчдод олон улсын стандартад нийцсэн тав тухтай орчин, найдвартай үйлчилгээ, өргөн сонголт бүхий бүтээгдэхүүнээр үйлчлэх зорилготойгоор Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд анхны франчайз салбараа нээлээ.